Харвалтын шинж тэмдэг илрэхэд ямар арга хэмжээ авч болох вэ?
Дээр дурьдсан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай. Харвалтыг бусад төв мэдрэлийн эмгэгээс ялган салгах хэрэгтэй. Ялангуяа богино хугацаагаар тархи мэдрэлтэй холбоотой шинж тэмдэг ямар ч өвдөлтгүй илэрдэг тул ихэнхи хүмүүс үүнийг тоохгүй, эмчид хандахгүй өнгөрдөг. Харвалт гэх хүнд үр дагавартай өвчнөөс сэргийлэхийн тулд яаралтай эмчид хандаж, оношлогоо хийлгэх нь чухал.