Харвалтын үеийн эмчилгээ
Суурь эмчилгээ
- Харвалтын тасагт хэвтүүлэх
- Артерийн даралт хянах (АД-ыг 150/90 мм.муб-аас доош буулгахгүй байх)
- Тархины хаванг буулгах (эмийн болон мэс заслын аргаар)
- Тархины хүчилтөрөгчийн хангамжийг хянах
- Тромбозоос урьдчилан сэргийлэх
§ бага тунгаар гепарин, тромбозны эсрэг оймс
- Биеийн температур хянах:
- Цусан дахь сахар хянах, эмчлэх
- Цусан дахь электролит, осмолярность шалгах
- Унаж татвал таталтын эсрэг эмчилгээ
Тархины шигдээсийн үеийн өвөрмөц эмчилгээ
- Гепарин эмчилгээ
- Системийн лиз эмчилгээ (rt-PA)
- Интраартериал лиз эмчилгээ (Urokinasa эсвэл rt-PA)
Дээрх эмчилгээний алийг хийхийг эмчлэгч эмч өвчтөний биеийн ерөнхий байдал, харвалтын үүссэн механизм, харвалтын хэмжээ, харвалт анх үүссэнээс хойш өнгөрсөн цаг хугацаа зэргийг харгалзан сонгодог.
Тархины цус хуралтын үед
Дээрх суурь эмчилгээнээс гадна шаардлагатай гэж үзвэл гематом зайлуулах, шалтгаан зайлуулах мэс заслын эмчилгээ болон ховдол руу цоорсон үед экстерн дренаж тавих гм мэс заслын эмчилгээг сонгон хийдэг.
Нөхөн сэргээх эмчилгээ
Харвалтын дараа өвчтөнд удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээг хийгдэх шаардлагатай болдог. Энэ эмчилгээ нь харвалтын улмаас саажсан эрхтэний үйл ажиллагааг сэргээхэд чиглэгддэг. Нөхөн сэргээх эмчилгээг өвчтөн ухаан санааны хүнд алдагдалгүй бол харвасан анхны өдрөөс эхлэн хийж эхэлдэг.
- Саатай гар хөлд чиглэгдсэн
- Алхаж сурах болон алхаа явдлыг сайжруулах
- Хэл яриа засал эмчилгээ
- Өөрт болон гэр бүлийнхэнд хэвийн амьдралд эргэн ороход туслах сургалт гэсэн чиглэлүүдээр нөхөн сэргээх эмчилгээ явагддаг.