Харвалтын дараахи хүндрэл гэж юу вэ?

Харвалтын дараа бусад эрхтэн системийн талаас олон хүндрэл гардаг.

Ховор биш тохиолдолд зүрхний шигдээс харвалтын дараа эсвэл хамт үүсдэг.

Харвалтын үед гар хөлийн саанаас гадна хэл яриа өөрчлөгдөж, хахаж цацдагаас хоол болон шүлс цагаан мөгөөрсөн хоолой руу орсноос уушигны үрэвсэл үүснэ. Мөн удаан хугацаагаар хөдөлгөөнгүй хэвтсэнээс хэвтрийн хатгаа, цооролт үүсдэг.

Саажилтын улмаас хөдөлгөөнгүй удаан хэвтсэнээс болж хөлийн венийн судсанд зогсонгишил үүсч гүний вен судсаны бөглөрөл үүсдэг. Хөлийн гүн венийн судсыг бөглөсөн бүлэн дээш урсаж уушигны артерийг бөглөвөл амь насанд туйлын аюултай байдал үүсдэг. Иймд хэвтрийн өвчтөнд бага тунгаар цус шингэлэх эм өгөх болон венийн судасны оймс өмсгөх, аппаратаар массаж хийх эмчилгээнүүдийг хавсран хийдэг.

Харвалтын дараа ихэнх өвчтөнд хүнд хөнгөн янз бүрийн байдлаар сэтгэл гутрал үүсдэг. Сэтгэцийн байдлаас хамаарч сэтгэл засал, эсвэл сэтгэл гутралын эсрэг эмийн эмчилгээний алийг хийхийг эмч шийднэ.