Рефлекс эмнэлгийн мэдрэлийн эмч Х. Даваадулам

  • 2007 онд ЭМШУИС-ийн АУС-ийг төгсөж, 2007-2009 онд Баянзүрх дүүргийн эмнэлэгт дадлагажигч эмчээр ажилласан.
  • 2010-2012 онд Шастины Төв эмнэлэгт ажиллаж, мэдрэлийн эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • 2012-2013 онд Баянзүрх дүүргийн эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажилласан.
  • 2013 оноос Рефлекс эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажиллаж байна.
  • 2014 оноос эхлэн тархины судасны хэт авиан оношилгоо, тархины цахилгаан бичлэг зэрэгт суралцаж, тус эмнэлгийн хэт авиан ба ЭЭГ-ийн кабинетийг амжилттай ажиллуулж байна.

НУРУУНЫ ӨВДӨЛТ

Хүн амын дунд бүсэлхий, ууц нуруугаар өвдөх зовиур маш элбэг тохиолддог. Насанд хүрсэн хүн амын ойролцоогоор 50 орчим хувьд бүсэлхий, ууц хэсгийн нурууны өвдөлтийг нэг бус удаа мэдэрсэн байдаг. Бүсэлхий нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд нурууны тэгш байрлалд анхаарч, нурууны дасгал хөдөлгөөн хийж хэвшиж, даарч хөрөх, огцом эвгүй хөдөлгөөн хийх, хүнд юм өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс зайлсхийх хэрэгтэй.