Толгой өвдөлт

Толгой өвдөлт гэж юу вэ?

Гавлын орой, түүний доторхи хэсэг / нүд ба чихний дээд хэсгээс арагш дагз хүртэлх/ ба  хүзүүний дээд хэсэгт байрлаж байгаа өвдөлтийг толгой өвдөлт гэнэ.

Толгой өвдөлт үүсгэх ямар шалтгаанууд байдаг вэ?

Толгой өвдөлтийг гарал үүслээр нь анхдагч ба хоёрдогч толгой өвдөлт гэж 2 бүлэгт хуваадаг. Анхдагч толгой өвдөлтийн үед бодит үзлэг болон шинжилгээгэээр ямар нэг органик шалтгаан олдохгүй. Анхдагч толгой өвдөлтөд мигрень, хүчдлийн толгой өвдөлт, кластер толгой өвдөлт  зэрэг нь орно. Харин хоёрдогч буюу шинж тэмдгийн толгой өвдөлт нь ямар нэг өвчнөөс шалтгаалж тухай өвчний шинж тэмдэг болно.

Анхдагч ба хоёрдогч толгой өвдөлтүүд хэр зэрэг элбэг тохиолддог вэ?

Хүчдлийн толгой өвдөлт нь анхдагч толгой өвдөлтийн хамгийн элбэг тохиолддог хэлбэр бөгөөд нийт насанд хүрэгчдийн 90%-д  нь уг толгой өвдөлт илэрч байсан ба хэзээ нэг цагт өвдөнө гэсэн судалгаа байдаг байна. Хүчдлийн толгой өвдөлт нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү   элбэг тохиолддог байна.

Мигрень нь анхдагч толгой өвдөлтийн 2 дахь элбэг тохиолддог хэлбэр юм. АНУ-д 28 сая хүн /нийт хүн амын 12%/ мигрений толгой өвдөлтийг амсах болно гэсэн тооцоо байдаг байна. Хүүхдүүд насанд хүрэгчидтэй адил мигренд өртөгддөг. Бэлгийн хөгжил гүйцэхээс өмнөх үед хөвгүүд болон охид мигренд  тэнцүү өртөгддөг, харин бэлгийн хөгжил гүйцсэний дараа үеэс эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өртөгддөг байна. Эрэгтэйчүүдийн 6%, эмэгтэйчүүдийн 18% нь мигрений өвдөлтийг амсах болно гэсэн тооцоо гарсан байна.

Кластер толгой өвдөлт нь анхдагч толгой өвдөлтийн ховор тохиолддог хэлбэр ба хүн амын 0,1%-д тохиолддог байна. Кластер толгой өвдөлттэй хүмүүсийн 85% нь эрэгтэйчүүд байдаг гэсэн тооцоо гарсан байна. Кластер толгой өвдөлттэй хүмүүсийн дундаж нас 28-30, гэвч уг толгой өвдөлт хүүхэд насанд ч эхэлж болно.

Хоёрдогч толгой өвдөлт нь төрөл бүрийн шалтгаантай, маш хүнд амь насанд аюултай өвчнүүд / тухайлбал: тархины хавдар, цус харвалт, мэнэн бүрхэвчийн үрэвсэр, мэнэн бүрхэвчийн дорхи цус харвалт г.м/, мөн  аюул багатай элбэг тохиолддог нөхцөл байдлууд / Жнь: коффейнээс гарах, өвчин намдаах эмийг үргэлжлүүлэн хэрэглэхээ болих г.м/-ын үед ч үүсдэг байна.

Хүчдлийн толгой өвдөлтийн үед  ямар шинж тэмдэг илрэх вэ?

Хүчдлийн толгой өвдөлтийн үед өвдөлт   голдуу ар дагз, хүзүүний дээд хэсгээс эхэлдэг ба хавчиж , дарж байгаа юм шиг өвддөг. Мөн өвчтөнд баг өмссөн, толгойгоо боож багласан  юм шиг мэдрэгддэг ба өвдөлтийн гол эрчим нь хөмсөгний дээд хэсгээр байрладаг. Хүчдлийн толой өвдөлтийн үед өвдөлт ихэвчлэн зөөлөн/хүчтэй биш/, толгойн 2 талыг нэлэнхүйд нь хамардаг байна. Хүчдлийн толгой өвдөлтийн үед урьдал дохио шинж тэмдэг илэрдэггүй ба маш ховор тохиолдолд догиулах, бөөлжих, гэрэл болон дуу чимээнд мэдрэг болох шинж тэмдэг илэрч болно.Хүчдлийн толгой өвдөлтийн үед өвдөлтийн давтамж тогтмол биш, гэвч олон давтамжтай, зарим хүмүүст бүр өдөр бүр ч давтагддаг байна. Уг толгой өвдөлтийн үед ихэнхи хүмүүс өвдөлтөөс шалтгаалж ажлын чадвараа алддаггүй байна.

Мигрений  үед  ямар шинж тэмдэг илрэх вэ?

Мигрень/толгой таллах өвдөлт/ нь дахин давтагдах атак/хөдлөл/ илэрдэг архаг толгой өвдөлтийн хэлбэр юм. Мигрений үед толгой   ихэвчлэн хүчтэй, нэг талын чамархай шанааг хамран,  лугшиж өвдөнө. / Заримдаа өвдөлт дух, нүдний орчим, дагз хэсэгт байрлаж болно/. Өвдөлт ихэвчлэн толгойн нэг талыг /таллаж/ хамрана, гэвч өвдөлт үргэлжлэх хугацааны 1/3-д хоёр талыг хамардаг байна. Мигрений үед толгой таллаж өвдөхдөө нэг хөдлөлийн үед нэг талд, дараагийн хөдлөлийн үед  нөгөө талд ээлжлэн сэлгэж өвддөг байна. / Толгой өвдөлт байнга нэг ижил талдаа байрлаж байвал хоёрдогч толгой өвдөлтийг сэжиглэх Т.бал: тархины хавдар г.м. хэрэгтэй /Мигрений өвдөлт ихэвчлэн өдөр туттмын үйл хөдлөл /Ж нь: шатаар өгсөх/-өөр нэмэгддэг,. Мигрений өвдөлтийн үед огиулах, бөөлжих, гүйлгэх, царай цонхийх, гар ба хөлийн зах хэсгээр хүйтэн болох, гэрэл ба дуу чимээнд мэдрэг болор зэрэг дагалдах шинж тэмдгүүд элбэг тохиолдоно. Гэрэл ба дуу чимээнд мэдрэг болсноор мигреньтэй хүмүүс хөдлөлийн үед ихэвчлэн дуу чимээгүй, харанхуй өрөөнд хэвтэхийг эрхэмлэдэг. Толой өвдөлтийн хөдлөл дунджаар 4-72 цаг үргэлжилдэг.

Мигрений хөдлөлийн 40-60%-д нь урьдал / зөгнөсөн, сэрэмжлүүлэх/ шинж тэмдэг хөдлөлөөс өмнө хэдэн цагаас  хэдэн өдрийн турш үргэлжлэн илэрдэг байна, Үүнд: нойр хүрэх, уурлах, бухимдах, сэтгэл түгших болон сэтгэл хөөрөх, эвшээх, чихэрлэг болон давсархаг зүйл идэхийг хүсэх  зэрэг шинж тэмдгүүд багтана. Өвчтнүүд болон тэдгээртйн гэр бүлийн гишүүд  ихэвчлэн эдгээр зөгнөх шинжүүдийг мэдэж мигрений хөдлөл эхлэх гэж байгааг мэддэг байна.

Мигрений өвдөлтийн 20% нь аура (дохио)-тай хавсардаг ба уг хэлбэрийг дохиот мигрень гэж нэрлэдэг. Дохио нь ихэвчлэн толгой өвдөлтийн хөдлөлийн өмнө тохиолдоно, гэвч зарим үед толгой өвдөлттэй хамт илэрч болно. Хамгийн олонтаа тохиолдох аура нь 1.хараа үе үе бүдгэрэх, тодрох , солонгорох, од гялалзах , энэ нь ихэвчлэн харааны талбайн голоос эхэлж аажмаар гадагша тархдаг 2. харах талбайд толбо / скотом/ үүсэх  зэрэг илэрнэ. Зарим ахимаг насны хүмүүст мигрень нь толой өвдөлтгүйгээр зөвхөн харааны аурагаар илэрч болно.

Бусад дохионд нь сонсголын хий үзэгдэл ба амт үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх шинжүүд багтана.

Хүндрэлтэй мигрений үед мигрень нь мэдрэлийн голомтот үйл ажиллагааны алдагдалтай хавсарна. Тархины аль хэсэг хамрагдсанаас хамаарч тухайн өртөгдсөн хэсгийн мэдрэлийн голомтот шинж тэмдэг илэрнэ. Суурийн мигрений үед тархиины багана хэсгийн үйл ажиллагааны алдагдал илэрнэ. Суурийн мигрений үед толгой эргэх, нүдэнд юм хоёрлох шинж илэрнэ. Тал саажилт мигрений үед биеийн нэг тал саажих, сулрах шинж илрэнэ.  Саажилт ихэвчлэн түр зуурынх байх ба зармдаа энэ нь хэдэн өдрөөр үргэлжилдэг байна.

Кластер  толгой өвдөлтийн үед  ямар шинж тэмдэг илрэх вэ?

Кластер толгой өвдөлт  нь группээр/багц/ хэдэн долоо хоног хэдэн сар үргэлжлэн илэрч байснаа гэнэт дарагдаж хэдэн сар хэдэн жилээр огт өвдөлтгүй болно. Толой өвдөлтийн дайрлагын үед  өвдөлт өдөрт 1-2 удаа тохиолдоно, гэвч зарим өвчтөн 2-оос дээш өвдөлтийг ч амсдаг байна. Өвдөлтийн 1 дайрлага дунджаар 30 минутаас 1цаг 30 минут хүртэл үргэлжилдэг байна. Өвдөлтийн хөдлөл өдөр бүр ижил цагт илэрдэг ба голдуу үүрээр, өвчтнийг нойрноос ни сэрээдэг байна. Толой өвдөлтийн дайрлага нэг талын нүдний ухархай, дух, чамархай хэсгийг хамран, нэвт өрөмдөх, лугших, эрчлэх төрхөөр хүчтэй өвдөлтөөр илэрнэ, Өвдөлт өгч буй талд нүдний салст улайх, хамраас шингэн гоожих, хамар битүүрэх, нүдний завсар болон хүүхэн хараа нарийсах шинж дагалдана.Өвдөлтийн дайрлагын үед өвчтөн тайван хэвтэж чадахгүй, ийш тийш холхин, толгойгоо барилан орилж ёолно.

Хоёрдогч толгой өвдөлтүүдийг ямар өвчнүүд үүсгэдэг вэ?

Хоёрдогч толгой өвдөлтүүдийг дараахь өвчнүүд үүсгэнэ. Үүнд:

-Тархины хавдар, үүнд өөр эхтнээс тбал уушиг болон хөхний хавдараас үсэрхийлсэн хавдрууд багтана.

- Тархины хатуу бүрхэвчийн дорхи цус хуралт

-Тархины хатууу бүрхэвчийн дээрхи цус хуралт

- Халдварууд

- Тархины мэнэн бүрхэвчийн дорхи цус харвалт

- Гэнэт артерийн даралт хэт өндөр болох

- Чамархайн артерит

- Глаукома буюу нүдний даралт ихдэх өвчин

- Хамрын дайвар хөндий, чих болон шүдний үрэвсэлүүд

- бамбайн булчирхайн үйлийн дутагдал

- Паркинсоны өвчин

- Зарим эмийн бэлдмэлүүд - индометацин, эстроген, прогестин, кальцийн сувгийн хоригууд/ голдуу даралт буулгах зорилгоор хэрэглэдэг/, сонгомол серотонины / сэтгэл гутралыг эмчилэхэд хэрэглэдэг

- Өвчин намдаах эмүүдийг хэтрүүлэн хэрэглэх

- Зүрхний ишеми өвчин