Үзлэг хийх журам

Цаг олгох, хүлээх хугацаа

Таны цагийг хэмнэх болон манай эмнэлгийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор бид танд үзлэгийн цаг олгоно.

Бид аль болох тогтсон цагийг баримтлахыг хичээх боловч, зарим тохиолдолд энэ нь биелэгдэх боломжгүй байдаг, жишээ нь, хүнд өвчтэй хүн үзэхэд илүү их цаг зарцуулах, гэнэт яаралтай тусламж үзүүлэх г.м..

Бид нэг хүний үзлэгт дунджаар нэг цаг зарцуулахыг төлөвлөдөг. Үүнд, өвчтөний өвчний түүхийг нарийвчлан асууж, нарийн мэдрэлийн үзлэг хийж, тавьсан оношийг тайлбарлаж, зөвлөгөө өгнө.

Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай өвчтөн ирвэл таны үзлэгийн цаг хойшлогдох болно. Энэ тохиолдлыг үгүйсгэх аргагүйг өвчтөн та ойлгоно гэж бид найдая.

Зарим тохиолдолд таны цагийг хэмнэхийн тулд бид үзлэгийн өмнө шинжилгээ, бичлэг хийж, эмч дээр орж үзүүлэхэд шаардлагатай шинжилгээг бэлэн байлгана.

Хяналт үзлэг сануулах үйлчилгээ

Давтан хяналтын үзлэгийн хугацааг бид танд утсаар сануулна.

Эмнэлэгт ирэхдээ:

Олон дахин ирэхгүйн тулд таны өвчинтэй холбогдолтой өмнө нь хийлгэсэн бүх рентген, компьютер-томографи болон соронзон-резонанст томографийн зургуудын эх хувийг (хариу дүгнэлтийн хуудас биш!), мөн лабораторийн шинжилгээний хариу болон бусад шинжилгээний зураг, хариу дүгнэлт зэргийн эх хувийг авчрах хэрэгтэй.

Мөн та эрүүл мэндийн карт, тогтмол хэрэглэж буй эмийг уух журамтай нь хамт авчирвал сайн. Зарим ховор эмийн хайрцаг буюу тайлбар бичиг авчрах бол эмийн найрлага болон тунг харж мэдэх ач холбогдолтой.

Толгой өвдөлтийн буюу уналтын календарь хөтлөдөг бол түүнийг авчрахыг бүү мартаарай. Календарь хөтлөх нь өвчний оношийг тодруулах, өвчний явцыг хянах болон эмчилгээг зөв зохицуулах ач холбогдолтой.

Даралт ихсэх өвчтэй хүмүүс даралт болон зүрхний цохилт хэмжсэн хяналтын дэвтэр, чихрийн шижинтэй өвчтөн цусан дахь сахарын хэмжээ шалгаж тэмдэглэсэн дэвтэр зэргийг авчрана.

Өвчтөн өөрөө мэдээлэл өгөх боломжгүй тохиолдолд ар гэрийнхэн, найз нөхөд зэрэг өөр хүмүүсээс мэдээлэл авах шаардлага гарна, жишээ нь, өвчтөн ухаан алдсан тохиолдолд, өвчтөний ой тогтоолт муудаж, оюун ухаанд өөрчлөлт орсон тохиолдолд г.м..

Төлбөр:

Та эмчийн үзлэг болон манай эмнэлэгт хийгдэх нэмэлт шинжилгээний төлбөрийг үзлэгийн дараа бэлнээр буюу картаар төлнө. Үзлэг, шинжилгээний тарифыг урьдчилан утсаар лавлаж болно. Ойр ойр хянах шаардлагатай тохиолдолд өвчтөн 3 сарын буюу 1 жилийн хяналтын тарифаар тооцоо хийвэл мөнгө хэмнэгдэнэ. Бусад тохиолдолд үзлэгт ирж, зөвлөлгөө авах бүрт та нэг удаагийн үзлэгийн тариф төлөх болно.

Эмчид үзүүлээд нэг сарын дотор шинжилгээний хариу үзүүлж, давтан хянахад нэмэлт төлбөр авахгүй. 

Сард нэг удаа, сар бүрийн сүүлийн тав дахь өдөр 70% буюу түүнээс дээш хувиар ТДГ-т байдаг хүмүүсийг манай эмнэлэг үнэ төлбөргүй үзэж оношлоно. Энэ төлбөргүй үйлчилгээнд хамрагдахын тулд та урьдчилан утсаар цаг тохироно, мөн үзлэгт ирэхдээ ТДГ-ын дэвтэр, эрүүл мэндийн карт зэргийг авчрана. Эдгээр хүмүүс дээр дурдсан өдрөөс өөр өдөр үзүүлбэл төлбөртэй болохыг сануулья.