Харааны дуудлагат потенциал

Харааны дуудлагат потенциалын үед хоёр нүдэнд ээлжлэн гэрлийн цочрол өгч, нүд - харааны мэдрэлийн судас - тархины харааны төв зам дагуу цочрол дамжих хариуг хэмждэг.

Заалт:

Хараа тодорхой шалтгаангүй гэнэт муудах үед хийж, харааны мэдрэлийн судасны эмгэгийг оношлох, өвчний явцыг хянахад хэрэглэнэ.

Энэ шинжилгээг 6 сараас дээш насны бүх хүмүүст хийх боломжтой.

Бэлтгэл:

Шаардлагагүй. Өвчтөн хөдөлгөөнгүй байх ёстой. Нялх хүүхдэд унтах үед хийж болдог.