Мэдрэхүйн дуудлагат потенциал

Гар хөлийн мэдрэлийн судсыг цахилгаанаар цочроож, захын мэдрэлийн судас - нугас - тархины мэдрэхүйн төв зам дагуу үүсэх хариу потенциалыг хэмжинэ. 

Заалт:

Нугас, тархины мэдрэхүйн замын эмгэг оношлох, төв мэдрэлийн тогтолцооны архаг эмгэгийн явцыг хянах (жишээ нь, тархмал хатуурал, харааны мэдрэл-нугасны үрэвсэл), захын ба төвийн мэдрэлийн тогтолцооны гэмтлийн голомт тодорхойлоход ашиглана.

Бэлтгэл:

Хувийн ариун цэврийг хангана. Хөдөлгөөнгүй, тайван хэвтэнэ.