Электронейрографи, Электромиографи

Электронейрографи шинжилгээгээр мэдрэлийн судасны цахилгаан сэрэл дамжуулалтыг хэмжинэ. Электромиографийн шинжилгээгээр булчингийн эд эсийн цахилгаан идэвхжилийг хэмжинэ.

Эдгээр хоёр шинжилгээг хийх заалт:

захын мэдрэлийн судас болон булчингийн эмгэг нарийвчлан оношлох, гар хөлийн мэдээ алдагдах, бадайрч өвдөх, булчингийн хүч сулрах, хатингарших, алхаа явдал өөрчлөгдөх, сарвуу унжих, тавхай унжих шинж, булчин шөрмөс татаж чангарах, гэмтлийн улмаас гар хөлийн мэдээ алдагдах, нуруу өвдөх, нүүр муруйх.

Электронейрографи: 

Энэ шинжилгээнд захын гар, хөл, нүүрний мэдрэлийн судсыг цахилгаанаар цочроож, хөдөлгөөн ба мэдрэхүйн хариу потенциалыг хэмждэг. Ингэснээр булчингийн агчих бодит хүчийг тодорхойлох, сэрэл дамжуулах хурд, мэдрэхүйн өөрчлөлтийн хэмжээг тодруулна. 

Мөн мэдрэлийн судас хаана гэмтсэн, хэдэн мэдрэлийн судас гэмтсэн зэргийг тогтооно. Мэдрэлийн судасны бүрхүүл, эсвэл ширхэгийн гол хэсэг гэмтсэнийг тодруулснаар өвчний шалтгааныг ялгаж оношлох боломжтой.

Электромиографи:

Энэ шинжилгээнд шинжлэх булчинд зүүн электродоор хатгаж, булчингийн ширхэгийн цахилгаан идэвхжлийг хэмжинэ. Ингэснээр эмгэг өөрчлөлт булчинд, эсвэл мэдрэлийн судасны гэмтэлтэй холбоотой эсэхийг тогтооно. 

Энэхүү шинжилгээнд мэдрэл булчингийн анатомийн ба захын мэдрэлийн эмгэгийн нарийн мэдлэг, туршлага шаардагддаг тул, манай эмч нар өвчтөнийг урьдчилж, нарийн үзэж, шинжилгээний төлөвлөгөө гаргаж, шаардлагатай мэдрэлийн судас ба булчингийн шинжилгээг сонгоно. 

Бэлтгэл:

Хувийн ариун цэврийг хангана (гар хөл цэвэр байх).