Электронейрографи

Электронейрографи буюу мэдрэлийн судасны цахилгаан бичлэгээр гар хөлийн захын мэдрэлийн судасны сэрэл дамжилтыг хэмжинэ. Үүгээр захын мэдрэлийн судасны эмгэгийн хэлбэрийг илрүүлж, онош тавихад шаардлагатай үнэтэй мэдээллийг авна, өвчний явцыг хянана. Дарагдал, осол гэмтэл, үрэвсэл, бодисын солилцоо (ялангуяа чихрийн шижин), хавдар зэрэг олон шалтгааны улмаас захын мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсч, гар хөл бадайрах, мэдээ алдах, сулрах, хөл чирэгдэх, алхаа өөрчлөгдөх, алхаж чадахгүй болох зэрэг шинж илэрдэг.

Энэ шинжилгээний үед гар хөлийн мэдрэлийн судсыг бага хэмжээний тогоор цочроодог, өвчтөнд таагүй байх боловч эрүүл мэндэд аюулгүй юм. Эмч эхлээд мэдрэлийн үзлэг хийж, тухайн хүний зовиураас хамааран шалгах судсуудыг товлон, шинжилгээний төлөвлөгөө гаргана.