Электроэнцефалограмм

Тархины цахилгаан бичлэгээр тархины эд эсээс үүсэх цахилгаан потенциалыг бүртгэж бичнэ.

Заалт:

Энэ шинжилгээг эпилепсийн уналт таталт өвчин, тархины гэмтэл, тодорхой бус ухаан алдалт, тархины ерөнхий үйл ажиллагааг хянахад хэрэглэнэ.

Бэлтгэл:

Толгойг угаасан, үс цэвэр байх. Үсэнд шпрей цацаагүй, гель, тос түрхээгүй байх. 24 цагийн дотор нойрны эм хэрэглээгүй байх.

Шөнийн ЭЭГ:

Эпилепсийн болон нойрны эмгэгийг тодруулж оношлох, өдрийн ЭЭГ-ийн бичлэгт эмгэг өөрчлөлт илрэхгүй, эсвэл голчлон шөнө унаж татдаг тохиолдолд шөнийн цагаар, унтах үед ЭЭГ-ийн бичлэг хийнэ. 

Хүүхдийн насны уналт таталтын өвчний үед шөнийн бичлэгт ихэнхдээ тод эмгэг өөрчлөлт илрэнэ. Мөн нойрны хоргүй өвчнийг эпилепсийн уналт таталт өвчнөөс ялган салгахад шөнийн бичлэг чухал юм.