Дуудлагат потенциал
Мэдрэхүйн эрхтэнд тохирсон өвөрмөц цочролыг өгч мэдрэлийн ширхэг, нугас, тархины замаар сэрэл хэрхэн дамжихыг хэмжсэнээр саад бэрхшээл бий эсэхийг оношилно.
Харааны дуудлагат потенциалыг (visual evoked potential = VEP) хараа муудсан боловч нүдний алимны бүтэц хэвийн хүмүүст хийнэ.
Сонсголын дуудлагат потенциалыг (auditory evoked potentials = AEP) сонсголын мэдрэлийн судас, тархины баганын эмгэгийг оношлох зорилгоор хийнэ.
Биеийн мэдрэхүйн дуудлагат потенциалыг мэдрэхүйн зам гэмтсэн тохиолдолд хянах зорилгоор хийнэ.