Асуулт хариулт

Асуулт:

Танай эмнэлэгт үзүүлэхийн тулд юу бэлдэх вэ?

Хариулт:

Та эмчид үзүүлэхийн өмнө 75771227 дугаарын утсаар эсвэл биеэр ирж үзлэгийн цаг захиална. Яаралтай тусламж шаардагатай тохиолдолд шууд эмнэлэгт хандаж болно.


Асуулт:

Эмчийн үзлэг хэр удаан үргэлжлэх вэ? Үзлэгт оношилгоо нь орох уу?

Хариулт:

Мэдрэлийн эмчийн нарийн үзлэг 30-60 минут хийж, онош тогтоон, эмчилгээний зөвөлгөөг өгнө. Шаардлагатай бол нэмэлт аппаратын оношилгоо хийлгэхийг зөвөлнө. Эмчийн үзлэг болон бичлэг оношилгооны үнэ тусдаа байна.


Асуулт:

Давтан үзүүлэхэд төлбөртэй юу?

Хариулт:

Үзүүлснээс 30 хоногийн дотор шинжилгээний хариу үзүүлэх, хянуулахад давтан үзлэгийн төлбөр төлөхгүй. Үүнээс урт хугацааны дараа үзүүлэхэд үзлэгийн төлбөр дахин төлнө.  


Асуулт:

Эмчийн хяналтанд яаж орох вэ?

Хариулт:

Олон дахин ирж үзүүлэх шаардлагатай, байнга хянуулах хүмүүс 3 сараар эсвэл 1 жилийн хяналтын төлбөр төлж хяналтад орно. Энэ хугацаанд ойр ойр үзлэгийн цаг тохирч, үнэгүй үзүүлж болно.


Асуулт:

Танай эмнэлэгийн үзлэг оношилгооны давуу тал нь юу вэ?

Хариулт:

Үзлэг оношилгоог Олон улсын стандартын түвшинд хийнэ.

Манай эмнэлгийн хамгийн онцлог, давуу тал нь няхуур мэдрэлийн үзлэгт оршино. Өвчтөний зовуурийг сайн сонсож, үзлэгийн дараа онош, эмчилгээг тайлбарлана. Онош тодруулахад шаардлагатай бол, нэмэлт оношилгооны аргуудыг санал болгоно.

АНУ, Герман, Японы тоног төхөөрөмжөөр оношилгоо хийж, дүгнэлтийг дэлгэрэнгүй бичиж бичлэгийн хамт өгнө.


Асуулт:

Эмчид үзүүлэхгүй зөвхөн бичлэг хийлгэж болох уу?

Хариулт:

Болно. Урьдчилан сэргийлэх зорилгоор болон өөр эмнэлгээс аливаа бичлэг, оношилгоонд илгээсэн тохиолдолд хийлгэнэ.


Асуулт:

Ямар ямар бичлэгийг зөвхөн танай эмнэлэгт хийдэг вэ?

Хариулт:

Булчингийн цахилгаан бичлэг, захын мэдрэлийн судасны бичлэгийг Монгол Улсад зөвхөн манай эмнэлэг хийдэг.


Асуулт:

Эмч нарын мэдлэг туршлагын талаар?

Хариулт:

Манай эмч нар Германы мэдрэлийн эмч нартай байнга харилцаатай хамтран ажилладаг. Мөн монголын мэдрэлийн эмч нартай сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний арга барилаас хуваалцан, 2007 оноос хойш тасралтгүй сургалт семинар зохион байгуулан ажиллаж байна.

ХБНГУ-д мэдрэлийн эмчийн зэрэг эзэмшсэн Сарангэрэл эмч нь бусад эмч нарын мэргэшил, ур чадвар дээшлүүлэхэд байнга анхаарч, сургалт хийж, ажиллаж байна.


Асуулт:

Тархины цахилгаан бичлэг хийлгэхэд юу анхаарах вэ?

Хариулт:

Бичлэгт ирэхээс өмнөх 24 цагийн дотор нойрны ямар ч эм уугаагүй байх, толгой үс хиргүй, үсний цацлага тос хэрэглээгүй байх хэрэгтэй.


Асуулт:

Хүүхдэд тархины цахилгаан бичлэг яаж хийлгэх вэ?

Хариулт:

4-с доош насны хүүхдэд уг бичлэгийг хийлгэхдээ хүүхдийн унтах цагийг тааруулж ирнэ. Учир нь бичлэгийн үед нүд аниастай, хөдөлгөөнгүй байвал бичлэг зөв гардаг.