Рефлекс эмнэлгийн сувилагч Ө. Хоролсүрэн

  • 2014 онд АШУҮИС-ийн Дархан дахь салбарын Уламжлалт Анагаахын Сургуулийг “уламжлалт, бариа заслын сувилагч” мэргэжлээр төгссөн.
  • 2014 оноос Рефлекс эмнэлэгт ажиллаж байна. Энэ хугацаанд тархины цахилгаан бичлэг (электроэнцефалограмм), мэдрэлийн судасны цахилгаан оношилгоо (электронейрографи)-ны аргазүйд суралцаж, амжилттай хийж гүйцэтгэж байна. Үүнээс гадна, Япон сэргээн засахын багш Хацүки Сугата-гийн удирдлага дор мэдрэлийн өвчний сэргээн засах эмчилгээнд суралцаж байна.

Эрүүл мэндийн увидас: хөдөлгөөн 

Өнөө үед машин тэрэг барих, зурагт, компьютерийн ард суух, гар утас ширтэх зэргийн улмаас олон хүмүүс хөдөлгөөний дутагдалд орж байна. Гимнастик, алхах хөдөлгөөн бидний эрүүл амьдралын гол увидас болно. Хөдөлгөөний дутагдал нь эрт хөгшрөх, илүүдэл жинтэй болох, чихрийн шижин үүсэх, хүзүү нуруу, үе мөчөөр өвдөх зовиурын эх үүсвэр болдог. Тиймээс бид эрүүл амьдрахын тулд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх ёстойг анхаарах хэрэгтэй.