Рефлекс эмнэлгийн сувилагч Д. Чулуундаваа

  • 2018 онд АШУҮИС-ийн Дархан дахь салбарын Уламжлалт Анагаахын Сургуулийг “уламжлалт, бариа заслын сувилагч” мэргэжлээр төгссөн.
  • 2018 оноос Рефлекс эмнэлэгт ажиллаж байна. Энэ хугацаанд тархины цахилгаан бичлэг (электроэнцефалограмм), мэдрэлийн судасны цахилгаан оношилгоо (электронейрографи)-ны аргазүйд суралцаж, амжилттай хийж гүйцэтгэж байна. Үүнээс гадна, Япон сэргээн засахын багш Хацүки Сугата-гийн удирдлага дор мэдрэлийн өвчний сэргээн засах эмчилгээнд суралцаж байна. 

Бариа заслын ач тус 

Байнгын цагтай уралдан ажилладаг орчин үед иллэг, бариа засал эмчилгээ өргөнөөр хэрэглэгдэж байна. Иллэг бол хамгийн хурдан өвчтөний зовуурыг багасгах арга юм. Олон зуун жилийн анагаах ухааны шинжилгээ судалгааны үр дүнд иллэг, бариа хийхэд хөшиж өвдөх зовуур багасч, түгшүүр арилаж, тайвширч, сэтгэл санаа сэргэн, улмаар амьдралд эерэг сайн нөлөөтэй болохыг харуулсан. Иллэг, бариа нь чангарсан булчинг суллаж, тааламжтай мэдрэмж төрүүлэхээс гадна стресс ядаргааг тайлна. Бие махбодиос гадна оюун санаанд эерэг нөлөөтэй байдаг.