Сувилагч Болортуяа

Хүмүүс бидэнд хамгийн элбэг тохиолддог нойргүйдэл зовиурын талаар бяцхан мэдээлэл зөвлөлгөө хүргье. Дэлхийд 3 хүн тутмын нэг нь өвчилж, нойрны эмийг эмх замбараагүй хэрэглэж байна. Нойр муудахад нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг, жишээ нь, хөдөлгөөний хомсдол, стресс, сэтгэл гутрал, амьдралын буруу дадал зуршил. Бид нойрны дэглэм баримтлаж, цахим хэрэгсэлийг хэтрүүлэн, шөнө дунд хүртэл хэрэглэхгүй, өдөр бүр тогтмол цагт унтаж, мөн тогмтол дасгал хөдөлгөөн, йог, бясалгал хийж, сэтгэл санаа тайван амьдарвал нойргүйдлээс урьдчилан сэргийлж чадах юм.