"Рефлекс" эмнэлгийн захирал, их эмч Ж. Сарангэрэл

  • 1991 онд ХБНГУ-ын Халле хотын Мартин-Лютерийн нэрэмжит Их Сургуулийн Анагаах Ухааны Факультетийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
  • 1991-1999 онд уг сургуулийн харъяа мэдрэлийн болон сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ажиллаж, ХБНГУ-ын мэдрэл судлалын эмчийн сургалтын хөтөлбөрийн дагуу олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн мэдрэлийн эмчийн зэрэг хүртсэн.
  • 1998 онд "Тархины судасны өнгөт хэт авиан оношлогоо" сэдвээр ХБНГУ-д Анагаах Ухааны доктор цол хамгаалсан.
  • 2004 онд ЭМШУИС-ийн харъяа УАС-ийн зүү төөнүүрийн резидентур төгссөн.
  • Олон Улсын хурал зөвлөлгөөнүүдэд тогмтол оролцож, Герман, АНУ, Австрали, Японы эмч нартай байнга туршлага солилцон хамтран ажилдаг.
  • Монголын Неврологийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч, Дэлхийн Мэдрэлийн Эмч нарын Холбоо, Дэлхийн Мэдрэлийн Нөхөн Сэргээн Заслын Холбооны гишүүн бөгөөд ХБНГУ-ын Монгол дахь ЭСЯ-ны итгэмжлэгдсэн эмч юм.

"Бүх эмгэгийг эдгээж, нас уртасгадаг эм гэж байдаг уу? Үгүй... Эсвэл... нэг зүйл бий, гаж нөлөө үгүй, үнэгүй, бас тоолшгүй олон эмгэгийг эдгээдэг: энэ бол хөдөлгөөн.

Дасгал хөдөлгөөн хийхэд хүний биед олон өөрчлөлтүүд илэрдэг. Зүрх хурдан цохилно, биеийн температур нэмэгдэнэ, маш олон тэжээл дамжуулдаг бодисууд идэвхжиж, биеийн бүх хэсэгрүү дамжуулагдана. Тархин дотор шинээр мэдрэлийн замууд үүсч, гэмтсэн эд илааршина, булчингийн хүч нэмэгдэнэ. Булчин агчих бүрт түүний бэхлээстэй яс, үе хөдлөж, ясан дотор шинэчлэгдэх процесс идэвхжинэ. Булчин зангирах, хөндүүрлэх, толгой өвдөх, үе мөч хөндүүрлэх зовиурууд арилна. Ясны сийрэгжилтээс сэргийлэхэд хүүхэд наснаас эхлэн тогтмол биеийн тамир хийх хэрэгтэй.

Германы Кёлн хотын Биеийн тамир – Мэдрэл судлалын Эрдэм шинжилгээний Институтын судлаач Штефан Шнайдер нь хүний тархины үйл ажиллагаанд биеийн тамир хэрхэн нөлөөлдгийг судлажээ. Хөдлөх үед хүний тархины идэвхжил өөрчлөгдөж, хөдөлгөөний төв идэвхждэг. Үүнтэй зэрэгцээ, хүний логик сэтгэхүй, төлөвлөлтийг хариуцах тархины дух хэсгийн гадаргуйн үйл ажиллагаа дарангуйлагдаж, амардаг байна. Шнайдер хэлэхдээ, хэт ачаалалтай компьютерийн резет товчлуурыг дарах мэт төсөөлж болно гэж ээ. Тархийг шинээр асаахад анхаарал сайжирч, бид бодол санааг тодорхой агуулганд төвлөрүүлж чадна. Товчоор хэлбэл, бидний толгой чөлөөлөгдөж, илүү хурдан, илүү сайн сэтгэх болно."