Мэдрэлийн их эмч Х. Даваадулам

  • Их эмч Х.Даваадулам нь 2007 онд ЭМШУИС-ийн АУС-ийг төгсөж, 2007-2009 онд Баянзүрх дүүргийн эмнэлэгт дадлагажигч эмчээр ажилласан.
  • 2010-2012 онд Шастины Төв эмнэлэгт ажиллаж, мэдрэл судлалын нарийн мэргэжлийн эмчийн зэрэг хүртсэн.
  • 2012-2013 онд Баянзүрх дүүргийн эмнэлэгт мэдрэлийн их эмчээр, 2013 оноос Рефлекс эмнэлэгт мэдрэлийн их эмчээр ажиллаж, тархины судасны хэт авиан шинжилгээ хийж байна.

Х. Даваадулам нь тархины судасны эмгэг, толгой өвдөлт, толгой эргэлт зэрэг эмгэгээр дагнаж, судалгааны ажил явуулж байна.

"Хүн амын дунд бүсэлхий, ууц нуруугаар өвдөх зовиур маш элбэг тохиолддог. Насанд хүрсэн хүн амын ойролцоогоор 50 орчим хувь нь бүсэлхий, нуруу ууцаар өвдөх өвдөлтийг нэг бус удаа мэдэрсэн байдаг. Бүсэлхий нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд нурууны дасгал хөдөлгөөн хийж хэвших, даарч хөрөх, эвгүй огцом хөдөлгөөн хийх, хүнд юм өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс зайлсхийх хэрэгтэй."