Мэдрэлийн их эмч Р. Мөнхбаяр

  • 1997 онд АУИС-ийн эмчилгээний факультет төгссөн.
  • 1999-2001 онд мэдрэл судлалын чиглэлээр АУИС-ийн резидентурт Сарангэрэл эмчийн удирдлаган дор суралцаж, мэдрэл судлалын нарийн мэргэжлийн зэрэг хүртсэн.
  • 2002 онд тархины судасны хэт авиан оношлогооны курс төгссөн.
  • 2007 онд АУ-ны магистр цол хамгаалсан.
  • "Рефлекс" эмнэлэгээс зохион байгуулж буй мэдрэлийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх бүх сургалт-семинарт идэвхтэй оролцож, олон төрлийн сэдвээр илтгэл тавьж байсан.
  • 2009 онд ХБНГУ-ын Халле хотын Мэдрэл Судлалын эмнэлэгт мэдрэлийн тогтолцооны цахилгаан оношлогоо чиглэлээр дадлага сургалтанд оролцож, мэргэжил дээшлүүлсэн.
  • 2012 оноос АШУҮИС-ийн докторантурт суралцаж байна.

"Судлаачид дэлхийн хүн амын 85% нь амьдралынхаа туршид толгой өвдөлтийг ямар нэгэн байдлаар мэдэрдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Толгой өвдөлтийг дотор нь бие даасан толгой өвдөлт ба хоёрдогч толгой өвдөлт гэж хуваадаг. Хоёрдогч толгой өвдөлт гэдэг нь үрэвслийн улмаас, хавдрын улмаас, гэмтлийн дараа гэх мэт тодорхой өвчний зовиур болон үүсэхийг хэлдэг. Гэвч практикт бие даасан толгой өвдөлт хамгийн элбэг тохиолддог. Өөрөөр хэлбэл толгой өвдөлт гэдэг өвчин гэсэн үг. Энэ өвчний оношийг тархины бусад өвчнийг үгүйсгэж баталдаг. Бие даасан толгой өвдөлт нь маш олон янзын хэлбэртэй, хэлбэр бүр өвөрмөц эмчилгээтэй байдаг. Өвдөлтийн хэлбэрийг тодорхойлоход өвчтөний асуумж чухал үүрэгтэй. Хэрвээ таны толгой өвддөг бол та толгой ямар үед өвдөж, хэр удаан үргэлжилдэг болох, яавал намддаг, хэр хүчтэй өвддөг, тодорхой давтамж байгаа эсэхийг сайн анзаарч байгаарай."