Рефлекс эмнэлгийн мэдрэлийн эмч Б. Энхтунгалаг

  • 2016 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн.
  • 2016-2019 онд АШУҮИС-ийн мэргэшүүлэх сургалтанд суралцаж мэдрэлийн эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • 2019 оноос Рефлекс эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажиллаж байна.
  • 2020 онд Тархины цахилгаан бичлэг (электроэнцефалограмм)-ийн мэргэшүүлэх сургалтыг дүүргэсэн.

Зөв хооллолт 

Зөв хооллолт гэдэг нь хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин бид хоол хүнсээ зөв зохистойгоор сонгон хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүчийг авах ёстой. Тогтмол өглөөний цай уух нь зөв хооллолтын эхний алхам болно. Өглөөний унд идсэнээр хүн өдрийн ажилд, оюуны хөдөлмөрт шаардлагатай тэжээл, эрч хүчийг авч, ажлын үр бүтээл сайн байх үндсийг тавихаас гадна, хоол боловсруулах замын хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна.