Гадаад харилцаа

1. "INFO2006" 1st International Neurological Training seminar in Mongolia

Ж. Сарангэрэл эмчийн санаачлагаар 2006 онд манай оронд анх удаа Олон Улсын Мэдрэл Судлалын "INFO2006" сургалт-семинар зохион байгуулагдаж, Дэлхийн 7 орны 12 гадаадын эрдэмтэн профессорууд оролцсон байна.  

Уг сургалт-семинарыг Монголын Мэдрэлийн Эмч нарын Нийгэмлэг хамтран зохион байгуулж, ЭМЯ болон ДЭМБ дэмжин ивээн тэтгэсэн юм.

"ИНФО2006" сургалт-семинар нь манай орны хот хөдөөгийн 200 орчим мэдрэлийн эмч нарыг нэг дор цуглуулж чадсан томоохон арга хэмжээ болсон юм. Эмч нар мэдлэг боловсролоо дээшлүүлэхээс гадна гадаадын эрдэмтэн докторуудтай харьцаа холбоо тогтоож, гадаадын орнуудад мэргэжил дээшлүүлэх боломжтой болсон юм.

2. "INFO2008" 2nd International Neurological Training seminar in Mongolia

Олон Улсын сургалт-семинарыг уламжлал болгон, 2008 онд манай эмнэлэг хоёр дахь сургалт-семинарыг ХБНГУ-ын эмч багш нартай хамтран зохион байгуулсан юм.

Энэ семинарт ХБНГУ-ын Халле хотын Мэдрэл Судлалын эмнэлгийн захирал Проф. Др. Штефан Цийрц болон тус эмнэлгийн доцент доктор Малте Корнхубер нар хүрэлцэн ирсэн.

Энэ удаагийн семинарт "захын мэдрэлийн эмгэгийн оношлогоо, эмчилгээ" гэсэн манай оронд оношлогоо дутмаг байсан сэдвийг сонгож ажилласан. Онолын хэсгээс гадна эмнэлзүй болон цахилгаан оношлогооны дадлагын хичээлийг зохион байгуулж, 6 тохиолдолд хамтарсан үзлэг, шинжилгээ хийсэн.

3. "INFO2009" 3d International Neurological Training seminar in Mongolia

Уламжлалт ёсоор 2009 онд Олон Улсын гурав дахь сургалт-семинарыг ХБНГУ-ын эмч багш нартай хамтран манай эмнэлэг зохион байгуулсан.

Уг семинарыг "Actavis" эмийн компани ивээн тэтгэсэн юм.

Энэ семинарт ХБНГУ-ын Халле хотын Мэдрэл Судлалын эмнэлгийн захирал Проф. Др. Штефан Цийрц, тус эмнэлгийн доцент доктор Малте Корнхубер, мөн эм зүйч Проф. др. Петер Презек, ХБНГУ-ын Ульм хотын Их Сургуулийн Мэдрэлийн эмнэлгийн захирал Проф. Др. Альберт Лудольф, Дюссельдорф хотын нийгмийн даатгалын эмч др. Айке Винтер нар оролцсон.

Энэ удаагийн семинарт "Харвалтын орчин үеийн оношлогоо, эмчилгээ", "Хажуугийн хатингиралт хатуурал", "Толгой эргэлт" гэсэн сэдвүүдээр илтгэлүүд тавигдсан. Мөн даатгалын эмч др. Винтер Герман Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны тухай танилцуулсан.

4. Манай эмнэлгийн хамт олон ХБНГУ-ын Халле хотын Их Сургуулийн Мэдрэлийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн нь:

2009 оны 5 сард Сарангэрэл эмч, Мөнхбаяр эмч нар, сувилагч Долгорсүрэнгийн хамт ХБНГУ-ын Халле хотын Их Сургуулийн Мэдрэлийн эмнэлэгт 14 хоногийн мэргэжлийн дадлага сургалтанд оролцсон.

Мөнхбаяр эмч мэдрэл булчингийн цахилгаан бичлэгийн лабораторид суралцсан.

Сувилагч Долгорсүрэн мэдрэлийн судасны цахилгаан бичлэг болон тархины дуудлагат потенциал бичлэгийн арга техникт суралцаж дадлагажсан.

5. Олон Улсын хурал цуглаанд оролцсон нь:

2005 онд Филиппины Себу хотод болсон Ази Номхон Далайн орнуудын Мэдрэлийн нийгэмлэгийн хуралд оролцсон. (зураг)

2006 онд Австралийн Сидней хотноо болсон Дэлхийн Мэдрэлийн Холбооны Их Хуралд Монгол орныг төлөөлж оролцсон. (зураг)

2009 онд Тайландын нийслэл Бангкокд болсон Дэлхийн Мэдрэлийн Холбооны ээлжит Их Хуралд оролцсон. (зураг)